LogoЧатлах

Үйлчилгээний нөхцөл

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь Та болон “Plus AI”-ийн хооронд байгуулагдаж буй гэрээ юм.

“Бүртгэл” гэдэг нь хувь хүн эсвэл байгууллага / аж ахуйн нэгж (өөрөөр хэлбэл “Та”, “Хэрэглэгч” эсвэл хамтад нь “Хэрэглэгчид” гэх)-ийн хадгалан ашиглаж буй “Plus AI” системийн энгийн бүртгэлийг илэрхийлнэ. Хэрэглэгчийн баталгаажуулсан имэйл хаяг эсвэл гар утасны дугаар нь Бүртгэлийн салшгүй хэсэг байна.

Дараах нөхцлүүдийг анхааралтай уншина уу. “Plus AI”-д бүртгүүлж, нэвтэрч, хайлт хийж, мэдээлэл оруулж, холбоос үүсгэж, үйлчилгээг бүхэлд нь болон хэсэгчлэн ашиглаж байгаа нь заасан нөхцлүүдтэй уншиж танилцсан, дагаж мөрдөхөө хүлээн зөвшөөрсөн таны баталгаа болно. Та эдгээр нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй бол  “Plus AI”-г ашиглах эрхээ нэн даруй цуцална уу.


1. Ерөнхий заалт

1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь хэрэглэгч манай үйлчилгээнд бүртгүүлэхээс өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсаны үндсэн дээр хэрэгжинэ.

2. Хэрэв Та аливаа компани, хуулийн этгээд эсвэл байгууллагын өмнөөс Бүртгэл ашиглаж эсвэл нээж байгаа бол Та тухайн Байгууллагын эрх бүхий албан тушаалтан байх бөгөөд түүнийг төлөөлөн энэхүү Үйлчилгээний нөхцөлийг дагаж мөрдүүлэхээ мэдэгдэж, баталгаа гаргаж байгаа болно.

3. Энэхүү үйлчилгээний нөхцлийн хэрэгжилтэнд “Plus AI” (цаашид “Байгууллага” гэх) болон хэрэглэгч (цаашид “Хэрэглэгч” гэх) хамтран хяналт тавина.

2. Хэрэглэгч ба бүртгэл үүсгэх

1. Хэрэглэгч бүртгэл үүсгэх үед хамгийн түрүүнд үйлчилгээний нөхцөлтэй танилцан, зөвшөөрсөний үндсэн дээр албан ёсоор хэрэглэгч болно. Үйлчилгээний нөхцлийг зөвшөөрөөгүй үед хэрэглэгч болох боломжгүй.

2. Яс, үндэс, хүйс харгалзахгүй 13 ба түүнээс дээш насны хүн бүр бүртгэл үүсгэх бүрэн эрхтэй. Ямар ч тохиолдолд “Plus AI”-г 13-аас доош насны хүүхдүүд эцэг эх, асран хамгаалагчийн хяналтан дор ашиглах ба Таны нас 13 буюу түүнээс дээш болохыг баталгаажуулж байгаа болно.

3. Хэрэглэгчийн нэр нь тухай хэрэглэгчийг илтгэх нэр тул дахин давтагдашгүй байна.

4. Хэрэглэгч нэг имэйл хаягаар зөвхөн нэг л бүртгэл үүсгэх боломжтой.

5. Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.

6. Хэрэглэгч зөвхөн өөрийн имэйл хаяг эсвэл утасны дугаараар бүртгүүлнэ. Эцэг эх, асран хамгаалагч нь хүүхдэдээ (13-аас доош насны) нээж өгөхөөс бусад тохиолдолд бусдын хаяг, нэр, зургийг ашиглан бүртгүүлэхийг хатуу хориглоно.

7. Хэрэглэгч өөрийн бүртгэл болон холбогдох мэдээллийг нууцлах, гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх.

3. Багцын мэдээлэл

1. Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчидэд багц худалдан авах эрх үүснэ.

2. Багц бүр өөрийн онцлогоос хамаарч өөр үнийн дүнтэй байна.

3. Багц бүр subscription-based буюу тодорхой хугацаанд л ашиглах боломжтой ба ашиглах хугацаа дуусахад үед дахин тухайн багцыг сунгах байдлаар үргэжлүүлэн ашиглах боломжтой. 

4. Идэвхтэй ашиглаж буй багцын хугацаа дуусахаас 7 хоног болон 24 цагийн өмнө хэрэглэгчийн имэйл хаяг руу мэдэгдэнэ. Тухайн имэйл нь зарим тохиолдолд спам хэсэг рүү орох магадлалтай.


4. Кредит

1. Манай хиймэл оюун ухааны систем нь кредит дээр суурилсан төлбөрийн системийг ашиглана.

2. Багц бүр авах боломжтой доод хэмжээний кредиттэй байна.

3. Нэг кредит нь нэг удаагийн текст хариу үүсгэхэд зарцуулагдана.

4. Хэрэв хэрэглэгчийн худалдан авсан багцын кредит дууссан тохиолдолд дахин ашиглах боломжгүй болно. Нэмэлтээр кредит худалдаж авсанаар дахин ашиглах эрх сэргээгдэх болно.

5. Зарцуулагдсан кредитийг ямар ч тохиолдолд дахин нөхөн олгох боломжгүй.

6. Кредит дуусаагүй байхад багцын ашиглах хугацаа дууссан үед системийг ашиглах боломжгүй ба тухайн үлдсэн кредитийг ямар нэгэн байдлаар нөхөн олгохгүй. 

7. Кредитийг шилжүүлэх, өөр зүйлд зарцуулах боломжгүй.

8. Кредитийг буцаан мөнгө болгох боломжгүй.


5. Хиймэл оюун ухаан

1. Plus AI дээр ашиглах боломжтой хиймэл оюун ухаант моделиуд нь Plus AI-ийн өмч биш бөгөөд гуравдагч этгэдгээс үйлчилгээ болгон ашигладаг.

2. Plus AI нь алдаа гарсан, доголдол гарсан, засах шаардлагатай тохиолдолд тодорхой моделиудыг түр хугацаагаар зогсоох эрхтэй.

3. Plus AI нь шаардлагатай тохиолдолд худалдаалагдаж буй багцуудаас модел нэмэх, хасах эрхтэй.

4. Plus AI нь ямар нэгэн моделийг урьдчилан сургаагүй бөгөөд хариултууд нь бүхэлдээ хиймэл оюун ухаанаас шууд боловсруулагддаг тул аливаа хариуцлагыг хүлээхгүй.

5. Plus AI үйлчилгээг ашиглахдаа дараах сэдвээр асуухыг хатуу хориглоно:

- Хууль бус бараа ашиглах тухай (Хар тамхи г.м.)

- Амиа хорлох тухай

- Бусдын аминд хүрэх тухай

- Мөрийтэй тоглоом, бооцооны тухай

- Зөвшөөрөлгүй нэвтрэх ("хакердах") тухай

- Төрөл бүрийн зүй бус үг хэллэг ашиглах тухай

- Хиймэл оюун ухааныг хүчээр ашиглан зүй бус үг хэлүүлэх

6. Хэрэглэгч үйлчилгээний нөхцөлийн 5.6-д заасан аль нэг үйлдлийг хийсэн тохиолдолд тухайн хэрэглэгчийн бүртгэлийг бүр мөсөн идэвхгүй болгоно.

6. Багц буцаалт ба цуцлалт

1. Хэрэглэгч өөрийн хүсэлтээр амжилттай төлөгдсөн, тухайн үед идэвхтэй байгаа багцаа худалдан авсан цагаас хойш 48 цагийн дотор цуцлуулах боломжтой ба ямар нэгэн кредит ашиглаагүй байх ёстой. Хэрвээ 48 цаг аль хэдийн өнгөрсөн эсвэл кредит ашигласан бол цуцлуулах болон буцаан олголт авах боломжгүй.

2. Хэрэглэгч өөрийн хүсэлтээр 6.1-ийн дагуу хүсэлт өгсөн тохиолдолд буцаан олголт дараах журмаар олгогдоно:
2.1. Хэрвээ хэрэглэгч кредит ашиглаагүй бол нийт үнийн дүнгийн 80%-г буцаан олгоно.
3. Хэрэглэгч өөрийн хүсэлтээр амжилттай багц цуцлуулах хүсэлт илгээсэн тохиолдолд тухайн худалдан авсан багц цуцлагдсан төлөвтэй болж дахин ашиглах боломжгүй болно.

4. Хэрэглэгч багц цуцлуулах хүсэлтээ ai.plus.mn/refund холбоосоор өөрийн бүртгэлээрээ нэвтрэн илгээнэ. 

5. Хэрэглэгч өөрийн хүсэлтээр амжилттай цуцлуулсан тохиолдолд тухайн худалдан авсан багц цуцлагдсан төлөвтэй болж дахин ашиглах боломжгүй болно.

6. Plus AI нь хэрэглэгчийн зүгээс үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн гэж үзвэл хэрэглэгчийн ашиглаж буй идэвхтэй багцыг цуцлах эрхтэй. Энэ тохиолдолд төлбөрийг буцаан олгох боломжгүй.

7. Вэбсайт ба түүний үйл ажиллагаа

1. Вэбсайт дээр байрлах “Plus AI” лого, зураг, хөдөлгөөнт анимэйшн, тэмдэгтүүд нь байгууллагын өмч бөгөөд энэхүү лого, зураг, хөдөлгөөнт анимэйшн, тэмдэгтүүдийн загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хатуу хориглоно.

2. Хэрэглэгч вэбсайтын талаарх санал гомдол, шинэ санаа, санал хүсэлт, шүүмж зэргийг журмын дагуу чөлөөтэй илэрхийлэх, илгээх бүрэн эрхтэй.

3. “Plus AI” вэбсайт нь бүрэн автомажсан бөгөөд Таныг ашиглах үед хөндлөнгөөс ямар нэг хүн оролцдоггүй. Зөвхөн доголдол болон алдаа гарсан үед эсхүл хэрэглэгч хүсэлт гаргасан үед оролцоно.

4. Вэбсайтыг буруу аргаар ашиглах, санаатайгаар гэм хор учруулах, кодыг засах, доголдуулахыг хатуу хориглоно.

5. Вэбсайтын загвар, бүтэц, зураг, үг үсгийг хуурамчаар өөрчлөхийг хатуу хориглоно.


Шинэчлэлт

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2025 оны 4 дугаар сарын 6-нд шинэчлэгдсэн болно.