Logo

Нууцлалын бодлого

Сүүлд шинэчлэгдсэн: 2025 оны 07 сарын 28

Ерөнхий мэдээ, мэдээлэл цуглуулах:

Plus AI хиймэл оюун ухааны систем нь дараах тохиолдлуудад иргэн, хуулийн этгээдийг /цаашид “Хэрэглэгч”, “Захиалагч” гэх/ мэдээллийг цуглуулна. Үүнд:
- Хэрэглэгч гэдэг нь plus.mn вэб системд нэвтэрч, өөрийн бүртгэлийг үүсгэн үйлчилгээг ашиглаж буй хувь хүн, хуулийн этгээдийг хэлнэ;
- Хэрэглэгч системд бүртгүүлэх үед цахим шуудангийн хаяг болон хэрэглэгчийн үүсгэсэн нууц үг системд хадгалагдана. Хэрэглэгчийн оруулсан нууц үгийг систем шифрлэн кодчилж хадгалах учир хэрэглэгчээс өөр хэн ч нууц үгийг мэдэх боломжгүй;
- Хэрэглэгч хувийн мэдээллээ оруулах үед мэдээлэл (өөрийн овог нэр, нас, утасны дугаар, хүйс, өөрийн зураг гэх мэт ерөнхий мэдээллүүд) системд хадгалагдана;
- Хэрэглэгчийн системд хийсэн дараах үйлдлүүдийн мэдээлэл (таны хувийн мэдээлэл, зурвасууд, зургууд гэх мэт) системд хадгалагдана;
- Хэрэглэгч Google хаягаараа plus.mn системд бүртгэл үүсгэсэн бол хэрэглэгчийн мэдээллийг Google-ээс авах бөгөөд (овог нэр, цахим шуудан, төрсөн огноо, хүйс гэх мэт) хэрэглэгчийн нийтэд ил болгохыг зөвшөөрсөн мэдээллүүд системд хадгалагдаж амжилттай хэрэглэгч болно.

Хэрэглэгчийн мэдээллийг ашиглах нөхцөл:

Системийн үндсэн зааварчилгааны дагуу хэрэглэгчийн оруулсан мэдээлэл нь хэрэглэгчийн өмч бөгөөд “Plus AI” хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр дор дурдсан нөхцөлөөс бусад хэлбэрээр ашиглахгүй болно.
- Системийн ашиг тусын тулд системийн хяналт, сайжруулалт, хөгжүүлэлт, тест хийх;
- Зохистой хэрэглээ болон аюулгүй байдлын хувьд хяналт шалгалт хийх;
- Шинэ бүтээгдэхүүн ба модуль хөгжүүлэх болон тест хийх;
- Техникийн засвар хийх;
- Хэрэглэгчид шинэ үйлчилгээ, хямдралын мэдээллийг хүргэх зориулалтаар тус тус.

Хэрэглэгчийн мэдээллийг бусдад түгээх:

“Plus AI” нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд ашиглуулахгүй, түгээхгүй, худалдахгүй бөгөөд үйлчилгээний хэрэгцээнээс гадуур аливаа ашиг олох зорилгоор ашиглахгүй болно.

Хэрэглэгчийн мэдээллийг хадгалах:

- “Plus AI” нь хэрэглэгчийн системд оруулсан мэдээллийг өөрийн серверт хадгална. Хэрэглэгч нь системд нэвтрэх нэр, нууц үгийг бусдад задруулахгүй байх үүрэгтэй;
- Нэвтрэх эрхээ бусдад алдсанаас үүдэлтэй хэрэглэгчийн хуудаст үүссэн аливаа хор, хохирлыг “Plus AI” хариуцахгүй болно. “Plus AI” нь хэрэглэгчийн хандах эрхийг ашиглан мэдээлэлд нэвтрэх боломжгүй болохыг анхааруулж байна.

Хэрэглэгч мэдээллээ удирдах:

- Хэрэглэгч имэйлээс бусад хувийн мэдээллээ хэдийд ч өөрчлөх боломжтой;
- Хэрэв хэрэглэгч өөрийн бүртгэл, мэдээллээ устгахыг хүссэн тохиолдолд support@plus.mn цахим шуудангийн хаягт хүсэлтээ илгээснээр бид ажлын 3-5 хоногийн дотор plus.mn системээс бүртгэл, мэдээллийг устгаад мэдэгдэх болно.

Нууцлалын бодлогын шинэчлэлт:

“Plus AI” нь нууцлалын бодлогод өөрчлөлт оруулах эрхтэй. Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр plus.mn сайт дээр нийтэд нээлттэй нийтлэх бөгөөд хэрэглэгч нь танилцах үүрэг хүлээнэ.